Миний тухай

 

+

 

Ааваа хардаа!!



Аав, аав аааааав! Энэ хардаа миний сүүлийн сүүн шүд уначихсан.
Аав, хардаа би анхныхаа шүлгийг бичсэн.. /Чанга дуугаар уншиж үзүүлнэ/



Ааваа, би өнөөдөр талбай дээр хоёр гоол мөргөж оруулсан. Та дэргэдээс үзэж байсан ч болоосой.
Аааваа манай байрны ах намайг зөрөхдөө мэндлээгүй гэж гэдэсрүү хоёр хүчтэй цохьсон. Та байсан бол тэр мууг ёстой ганц л цохих байсандаа..

Ааваа зургийг тань өнөөдөр өвөртлөөд унтлаа шүү . Танийг би маш их санаж байна.
Ааваа хуучин бор шкавыг санаж байна уу ? Тэр салаад уначихсан. Хүү нь янзлах гэсэн эв дүйгээ нэг л олохгүй юм. Гэхдээ би чинь гэрийнхээ "эр хүн" нь болхоор янзлах ёстой тиймээ?

Ааваа би сургуулийнхаа нэг охиныг хархаар нүүр халуу оргиод очоод ярий гэхээр дуу ч гархаа больчих юм.

........dfffd

Ааваа хүү нь өнөөдөр согтуу байна. Дэлхий тэнхлэгээрээ хурдан эргэж танийг өдий олон жил яагаад ирээгүй гэдгийг эргэцүүлэн бодож сууна. Таний надад үлдээсэн энэ жижигхээн хар цагаан гэрэл зурганд өдий олон жил нууцаа ярьсаар ирсэндээ итгэж чадахгүйнээ..

.....

Хүү энэ өдрөөс хойш гэрэл зургийг нь том цаасан хайрцагны хамгийн доор хийгээд таглаж орхисон.

.....


Одоо харин энэ хайрцагаа хаана хийснээ хайгаад олохгүй байна. Яг л "аав" гэдэг хүнтэй холбоотой бүдэг бадаг дурсамжийг сэтгэлийн угаас тэмтчээд олдодгүй шиг..