Миний тухай

 

+

 

Зөнч - Төгсгөлийн 4-р хэсэг

Бүсгүй гутлаа тайлан хөлөө хумин суудал дээр гаргаад машины цонхоор ширтэн явна. Зөөлөн хаялах цасан доор дор бүрнээ ямар нэг зүйлийг бодон дүнсийн алхлах хүмүүсийг бүсгүй машины толинд харсаар явлаа. Машины моторын дуунаас өөр дуугүй нам жим, нар тэнгэрийн хаана явааг нь мэдэх араггүй зузаан үүлс тэнгэрийг бүрхжээ.Тэд цаашаа уулын нарынхан мушгиран эргэсэн замаар суудлын жижиг тэргэндээ өгсөж явлаа. Залуу бүсгүйн гарт хүрхэд бүсгүй залууруу хараад гарыг нь атгалаа. Залуугийн гарт нь байх өөрийнх нь зүүн гарны ядам хуруунд байх бөгжтэй ижил хос бөгжөө хараад бүсгүй инээмсэглэлээ. Бүсгүйн зовхинд үл мэдэг үрчлээ суусан ч инээмсэглэл нь дур булаам хэвээр байлаа. Уулын дээшээ нилээд өгсөөд нэгэн газар ирж зогслоо. Гурван алд өндөртэй энгийн модон хаалгыг нь тойроод дүүрэн цагаан сараана цэцэгс ургажээ. Бүсгүй дотогш түрүүлж ороод захиалсан өрөө нь бэлэн байгаа эсэхийг үүдэнд байсан үйлчлэгчээс лавлав. Үйлчлэгч тэднийг араас нь дагаад явахыг хүслээ. Маш олон дугаар, хаяггүй өрөөнүүдийг өнгөрсөөр бусдаасаа юугаараа ч ялгарахгүй нэг хаалган дээр ирээд онгойлгочихоод яваад өглөө. Хүүхэд мэт баярласан бүсгүй залууруу нүдээ ирмэснээ гараас нь атган өрөөлүү дагуулж орлоо. Тас харанхуйн дундахь олон өнгөөр солонгорсон арал, цаана нь харанхуйн дундаас гэрэлтэх тэргэл сар тэднийг угтлаа.


Зөнч - 3


Бүсгүй өмнө нь хэзээ ч ийм гүн хар нүдтэй хүн харж байсангүй. Тас хар хүүхэн хараа нь өөрлүүгөө ер бусын хүчээр урьд хэзээ ч очиж үзээгүй хаа нэгтээ соронздох шиг санагдав. Өөрөөс нь хоёр ширээний цаана үүдрүү харж суусан энэ залууруу бүсгүй удтал ширтэхдээ нимгэхэн уруул, үл ялиг долгионтой чихээ хүртэл давсан үсийг нь онцлон ажиглав. Залуу ч мөн бүсгүйрүү ширтсээр байсан бөгөөд царайнд нь инээмсэглэл, уйтгар гуниг аль аль нь үзэгдсэнгүй. Хэсэг зуур нэгэнрүүгээ ширтэлцсэний дараа залуу босож бүсгүйг чиглэн алхаж эхлэхэд бүсгүй залууг өөрөөс нь лав хоёр төө өндөр гэдгийг барагцаалав. Залуу бүсгүй дээр ирээд

Зөнч - 2

Хоорондоо өнгө будаг, өндрөөрөө ялгаатай хотын олон хорооллын дундуур сүлжин давхисаар бүсгүй гурван давхар эмнэлэгийн өмнө ирээд зогслоо. Эмнэлгээс баруун зүгт холгүйхэн байх нийтийн орон сууцны өмнөх тоглоомын талбайн овоолж асгасан элсэн дээр тоглох хүүхдүүд, байрныхаа дэлгүүрлүү битан саваа барин алхах эмээ өвөө хоёроос өөр хүн ойр хавьд нь үгүй ажээ. Удаан хүлээлгэсэн хаврын урь аль хэдийн орж тэр чинээгээр хүмүүсийн царайнд хөнгөхөн инээмсэглэл тодорч, хэзээ нэг өвлийн өдөр багачуулд баяр хөөр авчран тэнгэрээс зөөлөн унаж байсан цасан том том цасан ширхэгүүд хүмүүсийн хөлд гишгэгдсээр зузаарсан нь нэгэнтээ хаврын наранд хайлж энд тэндгүй шавар шавхай болжээ.


Зөнч

Үдшийн арван есөн цаг болоход бүсгүйг хотын хөл хөдөлгөөн багатай нэгэн уушийн газрын хаалгаар орж ирнэ гэдгийг зөнч мэдэж байлаа.  Зуны нарлаг өдөр өмсөхөөр урьдаас бэлдсэн биеийг нь барьсан цагаан даашинздаа багтах гэж бүтэн өдөр хэлэн дээрээ зүсэм ч талх тавиагүй гэдгийг хүртэл мэдэж байв. Зөнч бугуйн цагаа хараад арван есөн цаг болоход хэдхэн хором дутуу байгаа анзаараад нүдээ алгуурхан аниад дотроо тоолж эхэллээ. Тав, дөрөв, гурав ...


Хоёр Зуун Далан Гурав

Хараа муутай биш хэрнээ нүдний шилнээс огт салдаггүй, өглөө долоон цагт босож орой долоон цагт бусадтай адил нийтийн автобусанд шахалдсаар гэртээ харьдаг энгийн нэгэн залуугийн түүх.


Тараг бүрэх цагаар

Тарганд нугасгүй дуртай хүүхэд байж билээ. Элсэн чихэргүй элдэв янзын нэмэлт амтгүй уужим талын хөх салхи нь шингэсэн ганцхан манай эмээгийн бүрдэг тэр тарагны амт одоо ч сэтгэлд ойрхон. Эхлээд нэг аяга ууна. Дараа нь дахиад нэгийг.. Дууссаныхаа дараа аягаа гялалзтал долоогоод эмээг дахиад тарга бүрэхийг нь хүлээж нүд салгалгүй дагуулж харна. Хэдэн настай байсныгаа огт санадаггүй ч хүүхэд наснаас минь бүдэг бадаг үлдсэн энгийн хэрнээ огт мартагдаггүй дурсамжууд надад бий. Эмээ дараагийн таргаа бүрэх хүртэл би юу ч хийхгүй зөвхөн эмээг л харж хөдөлгөөнгүй сууна..

ТАЙЛАЛ

Өвгөн гараа хармайруугаа хийн унагаад алдчихвий гэмээр салгалсаар ямар нэг зүйл баруун гартаа атган гаргаж ирлээ. Тас атгачихсан зүйлээ духныхаа өмнө авчраад нүдээ анин зүүн гараараа баруун гараа атгаад ямар нэг зүйл амандаа бувтнана. Удалгүй алгаа нүүрлүүгээ алгуурхан нээлээ. Одоо 30н жил өөрөөсөө нуусан нууцаа мэдхэд ердөө нүдээ нээх л үлдсэн. "Тэр минь надад хайртай бол одоо хүртэл бугуйн нь цаг нь ажиллаж байх ёстой" гэж дотроо хэлээд алгуурхан нүдээ нээлээ. Хорвоогийн үнэнтэй тулах хүртэлх хэдэн хором... Ус нь ширгэж алга болсон горхи гэнэт бэл даган урсаж эхлэх шиг өвгөний хацрыг даган хүйтэн харуусал урсаж эхэллээ.

НУУЦ

1 comments

Намрын шаргал навчис хойд зүгийн хүйтэн салхинд туугдан тасарч унахдаа санаа алдах мэт сэрчигнэнэ. Энд навч. Тэнд ч бас навч.. Газраар дүүрэн навчис. Чиний инээмсэглэсээр ирдэг байсан энэ гудамжийг тэр чигт нь шар өнгөөр будчихаад биднийг дээгүүр нь хамтдаа хөтлөлцөөд алхахад шар-шар хийн дуграхаа хүлээх мэт чимээгүй..


Ааваа хардаа!!



Аав, аав аааааав! Энэ хардаа миний сүүлийн сүүн шүд уначихсан.
Аав, хардаа би анхныхаа шүлгийг бичсэн.. /Чанга дуугаар уншиж үзүүлнэ/