Миний тухай

 

+

 

Зөнч - 3


Бүсгүй өмнө нь хэзээ ч ийм гүн хар нүдтэй хүн харж байсангүй. Тас хар хүүхэн хараа нь өөрлүүгөө ер бусын хүчээр урьд хэзээ ч очиж үзээгүй хаа нэгтээ соронздох шиг санагдав. Өөрөөс нь хоёр ширээний цаана үүдрүү харж суусан энэ залууруу бүсгүй удтал ширтэхдээ нимгэхэн уруул, үл ялиг долгионтой чихээ хүртэл давсан үсийг нь онцлон ажиглав. Залуу ч мөн бүсгүйрүү ширтсээр байсан бөгөөд царайнд нь инээмсэглэл, уйтгар гуниг аль аль нь үзэгдсэнгүй. Хэсэг зуур нэгэнрүүгээ ширтэлцсэний дараа залуу босож бүсгүйг чиглэн алхаж эхлэхэд бүсгүй залууг өөрөөс нь лав хоёр төө өндөр гэдгийг барагцаалав. Залуу бүсгүй дээр ирээд



"Танд цагаан даашинз чинь тун сайхан зохиж шүү""Баярлалаа" гэж тун ихэмсэгээр бүсгүй хариуллаа. Залуу бүсгүйн ширээний эсрэг талын сандалыг татан суухад бүсгүй"Наана чинь хүнтэй" гэж шуудхан хэллээ."Иртэл нь сууж байя" гэж залуу хариулав.Бүсгүйн хүүхдийнх юм шиг булбарай уруул, он жилийн хэлхээ бүрт гуниг хурсан нүд нь залуугийн үргэлж төсөөлж байснаас өөр боловч бусад нь төсөөлж байсантай адилхан санагджээ. Бүр үс нь хүртэл шүү."Бөгчим өдөр байна шүү тэ" гэж залууг хэлхэд залуугаас харцаа огт салгаагүй бүсгүй"Надад лав бөгчим санагдсангүй" гэж бүсгүйг хэлхэд залуу "Нөгөөдрөөс бүр их бөгчим болно""Тиймүү. Чи арай цаг уурч юм биш биздэ" гэж илт тохуурхсан янзтай бүсгүй хэллээ."Үгүй ээ" гэж залуу огт хувиралгүй хариулхад бүсгүйн булбарай нүүрэн дэх инээмсэглэл алга болжээ. Залуугийн дараагийн хэлэх зүйлүүд бүсгүйд огт сонин биш болов. Бүсгүй энэ үдшийг өмнө нь сууж байгаа залуутай өнгөрөөнө гэж шийдсэн байлаа. Залуу зөөгчийг дуудаад гахайн шарсан мах, шинэ ногооны салалт захиалаад өөр ямар нэгэн зүйл авах талаар асуухад нь бүсгүйн хэлсэн дуртай зөөлөн амттай дарсыг мөн нэмж захьжээ."Би лав хоол идэхгүй шүү" гэж бүсгүйг хэлэхэд нь залуу"Би лав чиний оронд байсан бол буцахгүй байсан" гэж хэлээд инээмсэглэлээ. Залуугийн хөнгөхөн инээмсэглэл бүсгүйд нэг л дотно, хаа нэг газар, хэзээ нэгэн цагт бүр дэргэдээс нь хараад хамт инээмсэглэж байсан мэт дотно санагджээ.Захиалсан хоолоо хамтдаа идсэний дараа дарсны бөглөө онгойлоо."Чи бид хоёрын хоолны дуршил, дарсны сонголт ойролцоо юм байна шүү" гэж бүсгүй хэлхэд залуу"Тийм гэжүү. Чи арай бас Хэмингвэй унших дуртай юм биш биздэ" гэхийг бүсгүй сонсоод гайхсан ч түүнийгээ ил гаргахгүйг хичээж"Нээх ч дуртай бишээ. Өвгөн тэнгис хоёрыг нь л уншсан" гэж өөр тийшээ харан хэлсэн ч бүсгүйн нүднээс гайхсан төрх нь илт харагдаж байгааг нь ажигласан залуу"Би бас Роллинг Стөүнс, Робби Уиллиамс сонсох дуртай" гэж араас нь хэлэв.Энэ удаа бүсгүйн бүх анхаарал залуу дээр төвлөрчээ. Залуугийн ер бусын харцыг, ярьж байхдаа гараа хөдөлгөж, уруул нь хэрхэн үл мэдэг хөдлөж байгааг бүгдийг нь эмэгтэй хүний сониуч нүдээр ажлаа. Өмнө нь суугаа залуутай хаана хэзээ дайралдсан эсвэл хэн байж болох тухай удтал бодсон боловч юу ч толгойд нь орж ирсэнгүй. Өөрийнх нь тухай их зүйлийг мэддэг болохыг нэгэнт гадарласан учраас бүсгүй залуугаас зориуд"Тийм байна. Их сонин юмаа би ч гэсэн Робби Уиллиамсд дуртай. Чи харин өндөр өсгийтэй гутал, зуны нимгэн даашинзд бас дуртай юм биш биздэ" гэж хэлэв.Залуу хариу дугаралгүй урьдын адил инээмсэглэхэд бүсгүй тэсвэр алдаж"Хэн чамд миний тухай ярьж өгсөн юм. Ажлын газар, найзууд" гэж хэлсэнээ бүсгүйгийн дуртай зүйлүүдийг мэддэг найз гээд оноогоод хэлчихээр хүн байдаггүйг саналаа. Хариуд нь залуу "Хэн ч ярьж өгөөгүй. Би чиний нэрийг чинь ч мэдэхгүй шүү дээ""Мэдээгүй нь дээр биздэ. Тэгээд чи бид хоёрын сонирхол үнэхээр адилхан болж таараад байна уу эсвэл" гэж бүсгүй асуухдаа сониучирхсан харцаар нүд нь гэрэлтэж байлаа."Зүгээр л зарим нэг зүйлийг би мэддэг юм""Жишээ нь""Хэзээ анхны бороо орохыг, хэзээ солонго гарахыг, маргааш энэ ширээн дээр хэн суухыг гэх мэт хэсэг зүйлсийг л би мэддэг""Далдыг хардаг хүн юм биздээ. Намайг нэг хараадхаач" гэж бүсгүй тохуурхангүй хэлэв."Асуулдаа" гэж залуу нүүрний хувиралгүй хэлэв. Бүсгүй инээмсэглэн хэсэг бодсоноо"Энэ ширээний тооцоо хэд болох вэ""Найм Зургаа Гурав Тэг Тэг" үүнийг сонссон бүсгүй зөөгчөөс тооцоогоо авахыг хүсхэд залуугийн хэлсэн таван тоотой баримт авчирхад бүсгүй дахин мэл гайхсан ч тооцоо хийгдсэн тухай зөөгчийн хэлэхийг сонссон бүсгүйн тайвширсан төрх нь  ил ажээ."Зальтай залуу юм биздээ" гэж хэлхэд залуу огт тоосон шинжгүй царай гаргаснаа гэнэтхэн сандлаасаа босолгүйгээр бүсгүйрүү толгойгоо ойртуулж бараг сонсогдохгүй аярханаар "Одоо хаалгаар нэг хос, бүсгүй нь залуугаасаа өндөр, цайвар царайтай шаргал цамц даавуун өмдтэй, эрэгтэй нь хагас ханцуйтай цамц шорттой орж ирнэ."Хэдхэн хоромын дараа уг хос үнэхээр орж иржээ. Бүсгүй залууд хандаж"Энэ чиний ресторан юмуу эсвэл" гэснээ бүсгүй рестораны булан бүрийг камер байгаа эсэхийг нүдээрээ нэгжлээ. Залуу хүлээцтэй хүлээсний дараа"Хоёулаа гарах уу" гэж хэлхэд бүсгүй хариу хэлэлгүй толгой дохив.Хаалга татан гархад зуны аагим халуун үдшийн сэрүүн салхиар солигджээ.Залуу ийшээ хэмээн зам заасаар уушийн газраас холгүйхэн байрлуулсан машиндаа бүсгүйг дагуулсаар ирлээ.  Машины хаалгыг онгойлгон бүсгүйг суулгасны дараа нүдээ боолгохыг залуу бүсгүйгээс хүсхэд бүсгүй гайхсан боловч татгалзсангүй. Бүсгүй хэзээд адал явдалд дуртай байсан бөгөөд зөөлөн даавуун алчуур нүдийг нь бооход өмнө нь очиж үзээгүй тийм нэг өвөрмөц газар очих нь гэсэн хүсэл бүр хүчтэй төржээ.  Эхлээд засмал замаар тэгээд шороон замруу салж эхлэхэд нүдийг нь боосон алчуурыг авмаар байсан ч сонирхолдоо автсан бүсгүй алчуурандаа гараа ч хүргэсэнгүй. Замын турш залуу бүсгүйд замын ойр хавьцаа юу байгааг хэлж өгч нилээд хол газар шороон замаар өгсөн явсаар машин зогслоо.“Одоо нүдээ нээж болох уу” гэж бүсгүйг асуухад“Түр хүлээгээрэй” гэж залуу хэлээд бүсгүйд машины хаалга онгойлгож өгөөд гараас нь хөтлөсөөр нэгэн байшинруу орлоо. Байшингийн хаалга онгорхой байх бөгөөд дотор нь тэд нараас гадна нилээд олон хүн байх нь хоолойны өнгөнөөс ялгаран сонсогдож байлаа. "Нүдээ боолгосон, цардмал зам, тэндээс салаад шороон замаар нилээд явсан хаана ирсэн байж болох уу" гэж бүсгүй өөрөөсөө асууж байхад нь залуу бүсгүйн нүдийг боосон ороолтыг алгуурхан тайллаа. Ерөөсөө ч байшин биш байсанд бүсгүй мэл гайхжээ. Хүмүүс дугаарлан нэгнийхээ ард зогсож байгаа одон орны судлалын том дуранг хараад хаана ирсэн гэдгээ бүсгүй гадарлав. "Ямар гоё юм бэ од харах гэж үү" гэж бүсгүйг од эрхсийн дуран дээр дугаарлан зогсож байгаа хүмүүс бүсгүйрүү илт гайхсан янзтай хархад нь бүсгүй бага зэрэг ичиж хацар нь тэрүүхэн тэндээ ягаарчээ.Бүсгүйн харах ээлж болж нүдээ дуран дээр тавьлаа. Тайлбарлагч бүсгүйд нарны аймгаас эхлүүлээд, дагуул сар, сүүлийн үед шинээр нээгдсэн гарагын тухай гэх мэт олон зүйлийг ярьж өгсөн ч бүсгүй даанч сонсох сөхөөгүй байлаа. Тоолж баршгүй олон одод бүсгүйн нүдэн дээр чуулж, хүүхэд байх үеийнх нь хүсэл мөрөөдлүүд шиг тийм хол хэрнээ гэгээлэг дурсамжууд эргэн иржээ. Гараа ахиад жоохон сунгахад л хүрчих юм шиг ойрхон харагдах энэ олон одод хүүхэд насных нь мөрөөдлүүдийг яг тэр чигт нь хадгалчихаад өөрсөдрүүгээ дуудах шиг үе үехэн анивчина. Түмэн өнгөөр солонгорсон шөнийн тэнгэрийн хаяанд нуугдах эцэс төгсгөл нь үл харагдах энэ их гүн харанхуйн дунд юу оршин байдаг бол гэж бүсгүй боджээ."Үнэхээр мартагдашгүй байлаа. Баярлалаа" гэж бүсгүйг хэлхэд буцах замдаа хэдийн орсон жолоо барьж буй залуу гарыг нь атгаад

"Надад ч бас" гэж хэллээ. Залуу бүсгүй хоёр хамтдаа шөнийг өнгөрүүлсэнгүй. Залуу бүсгүйг гэрт нь хүргэж өгөөд буцжээ. Бүсгүй орондоо ороод танихгүй залуу, түүний ер бусын харц, нүдний боолт, харсан олон одод, хаягдаж хоцорсон олон хүсэл мөрөөдлийнхөө тухай ээлжлэн бодсоор нойрслоо.